Паралимпийн алтан медалийн эзэн У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар өнөө өглөө (2024.09.06) эх орондоо ирлээ.
Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байна. Энэ наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэнээр паралимпын наадмын тав дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан билээ.
Түүний медаль хүртсэн өдөр бол наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн түүхтэй. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлаад буй.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #онцлох зураг, #Г.Болор-Эрдэнэ, #У.Сүрэнжав,