Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдөр тохиодог "Эх хэлний өдөр"-т зориулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын Үндэсний Номын Сангаас тус номын сангийн Салбар шинэ байрны Үзэсгэлэнгийн танхимд "Эх хэлний дархчууд" сэдэвт эрдэмтэн, зохиолчдын гар бичмэл эх, хөрөг ба гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. 

Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Газрын дарга Б.Сэргэлэн, МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ардын уран зохиолч Ш.Дулмаа агсны охин Уранчимэг нар болон Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн В.Уянга багштай 11в ангийн хамт олон оролцов. 

"Эх хэлний дархчууд" үзэсгэлэнгээр Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Д.Чойжилсүрэн нарын эрдэмтэн Д.Нацагдорж, Т.Галсан, Ш.Дулмаа, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, П.Бадарч, До.Нямаа, Д.Урианхай, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, Л.Мягмарсүрэн, Ш.Лхамноржмаа, А.Лхагва нарын зохиолчийн зохиолын гар бичмэл эх, уран сайхны хөрөг зураг, ном бүтээл болон МЗЭ-ийн зурагчин Бат-Очирын 1990-ээд оны эхээр буулган хадгалсан 380 гаруй хальснаас түүвэрлэсэн 400 гаруй зургийг дижитал хэлбэрт хөрвүүлэн уншигч олны хүртээл болгож байна. 
Үзэсгэлэн 2024.09.01-13-ны өдрүүдэд МУҮНС-ийн Салбар номын сангийн Үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүйгээр гарна гэж Монгол Улсын Үндэсний Номын Сангаас мэдээллээ. 

Гэрэл зургийг MPA.mn

#Монгол Улсын Үндэсний номын сан, #"Эх хэлний дархчууд" үзэсгэлэн,