Оросын баруун өмнөд хэсэгт орших Белгород мужийн эрх баригчид Орос, Украины хүчний хооронд мөргөлдөөн ширүүсэж байгаатай холбогдуулан Украины хилийн ойролцоох бүс нутгийн сургуулиудыг алсын зайн сургалтанд шилжүүлэх тушаал гаргажээ.
Белгород мужийн захирагч Вячеслав Гладков “Telegram” хуудсандаа “Бид сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд бүх арга хэмжээг авахаас гадна тэдэнд суралцах боломжийг олгох ёстой” гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр Украины хилээс 20 километрийн зайд орших бүх сургуулиудын 2024-25 оны хичээлийн жил цахимаар эхлэх гэнэ. Тус бүс нутгийн нийслэл Белгород хот заасан бүсээс нь гадна байрладаг.
Харин бүс нутгийн бусад сургуулиудад сургалт нь “сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн саналын дагуу” анги танхимаар эсвэл холимог хэлбэрээр явагдах аж.
Бүс нутгийн эрх баригчид Орос, Украины армийн байнгын агаарын цохилт, мөргөлдөөний улмаас хилийн ойролцоох бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа.
Украины цэргүүд Белгород мужийн хилийн боомтуудад халдсан болохыг Кремлийг дэмжигч эх сурвалжууд энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн бол өнөөдөр мөн Украины цэргүүд тус мужийн хилийн Шебекино хотод цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Белгород, #ОРос, #Украины дайралт,