COVID-19

Л.Баттөр: Халдварын дельта хувилбар орон нутагт тархсан. Хичээл эхлэхэд хүндрэлтэй байдал үүслээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгчээ. Тэрбээр “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь хичээл эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэнэ. Мөн халдварын дельта хувилбар орон нутагт тархсан” гэлээ.

No photo description available.

Сүүлийн 24 цагт халдварын 1,061 шинэ тохиолдол нэмэгдэж, дөрвөн  хүн нас барлаа. Тохиолдлуудын 282 нь Улаанбаатар хотод, 779 нь орон нутагт батлагдав. 

Харин 1,674 хүн эдгэрч,  9,102 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1,503 нь хүүхэд, 258 нь жирэмсэн эх аж.

No description available.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet