Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар /2024.08.27/  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй тул үргэлжлүүлэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналын томъёоллоор санал хурааж, дэмжигдэв. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд хууль тогтоомжид нийцэж байгаа болон төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт хоорондоо зөрчилдсөн эсэх талаархи хууль зүйн дүгнэлт гаргажээ. Хууль зүйн байнгын хорооны энэхүү дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уншиж танилцуулаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулахаар боллоо. Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Даваасүрэн нарын гаргасан зарчмын зөрүүтэй 3 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд тус хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Байнгын хорооны хуралдаан үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон  Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаах зарчмын зөрүүтэй эхний саналууд дэмжигдсэн учраас хуулийн төсөлтэй холбоотой бусад саналыг хураах шаардлага гарсангүй. Түүний дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж мөн дэмжигдэв.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын танилцуулсан дээрх Хууль зүйн байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж үзсэн Төрийн өмчийг нийслэлийн өмчид шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулж, олонх дэмжсэн байна. Ингээд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Тус хуулийн төслүүдийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#УИХ, #ТБХ,