Украин Оросын Курск мужийн нутаг дэвсгэрт довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа ба 1,294 хавтгай дөрвөлжин км газар нутаг болон 100 суурин газрыг хяналтдаа авсныг Украины цэргийн командлагч мэдэгдэв.
Генерал Александр Сырскийн хэлснээр Украины цэргүүд мөн Оросын 594 цэргийг олзлоод байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Володимир Зеленьский Украины хүчин Оросын 1,250 гаруй км.кв газар нутгийг хяналтдаа авсан гэж мэдэгдэж байв.
Москвагийн хүчин тус бүсэд сөрөг довтолгоо хийж, Киевийн цэргүүдийг бүслэхийг оролдож байгаа ч оролдлогыг нь амжилттай няцаасаар байгааг тэрээр нэмж хэлсэн байна.
Сырский мөн Курск руу довтолсон нэг шалтгаан нь Донбасс дахь Покровск, Курахове зэрэг “бүс нутгууд дахь дайсны цэргийн хүчийг өөр тийш нь чиглүүлэх явдал байсан” бөгөөд энэ нь амжилттай хэрэгжсэн гэж цааш нь хэлжээ.
Түүний хэлснээр Орос Курск руу 30 мянга орчим цэргийн албан хаагчаа илгээгээд байгаа бөгөөд энэ тоо өссөөр байгаа гэв.
Гэсэн ч Орос улс энэ зорилгыг нь мэдэж байсан тул стратегийн ач холбогдол бүхий Покровск дахь хүчээ бэхжүүлж, зүүн фронт руу хангамж нийлүүлдэг Украины шугамыг тасалдуулахыг оролдож байгааг Сырский анхааруулсан байна.
“Покровскийн фронтын нөхцөл байдал нэлээд хүнд байна... дайсан бие бүрэлдэхүүн, зэвсэг, цэргийн техникээр давуу байдлаа ашиглаж, их буу, агаарын хүчээ идэвхтэй ашиглаж байна.”
Эх сурвалж: BBC

#ОРос, #Курск муж, #Украины дайралт,