ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалан бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Оюунсувд, Малын удмын сангийн үндэсний төвийн дарга Д.Жамбацадимад болон мэргэжилтнүүд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Үдлэг Бургалтайн шим” фермийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газрын хөтөлбөрт тусгасан сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих шийдвэрийг танилцууллаа. 

Батсүмбэр сумын хэмжээнд нийт 27 мянган үхэртэй. Үүнээс сүүний чиглэлээр 4.5 мянган үхэр фермийн үйл ажиллагаа явуулж байна. Үдлэг багийн хэмжээнд буган халиун үүлдрийн үхэр сүргийг цөм сүрэг болгох бодлого баримталж байна. Жилд нэг үнээ 3200 литр сүү нийлүүлж байгаа нь олон улсын стандартаас дахин бага үзүүлэлт юм. 
“Үдлэг бургалтайн шим” хоршоо нь нийт 40 гаруй өрх нэгдэж, 600 гаруй үнээ сааж “Сүү” ХХК-д шингэн сүү нийлүүлж байна.

Сүүний фермийнхэнд тулгамдаж байгаа асуудал нь:
1. Өвсний үнэ их байгаагаас хангалттай үхрээ тэжээж чадахгүй байна. Иймд тариан талбай олгох хэрэгтэй.
2. Сумын цахилгааны хүчдэл муугаас үхрийн цахилгаан саалтуур, сүү хөргүүрийн төхөөрөмжөө ажиллуулах боломжгүй болсон.
3. Зохиомол хээлтүүлэг хийх боловсон хүчин дутмаг байгаа учраас сургалт авах.
4. Сүүний урамшууллыг 9-6 сар хүртэл олговол өвс тэжээлээ бэлтгэх бодит дэмжлэг болно. 
5. Шинэ хоршоо хөтөлбөрт Улаанбаатар хотын харьяатай, тэтгэврийн насны айл гээд зээл олгохгүй байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

#ххаахүя, #ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, #“Үдлэг бургалтайн шим” хоршоо,