Оросын Волгоград мужид өөрсдийгөө “Лалын улс” бүлэглэлийн дайчид хэмээн тодорхойлсон хутгаар зэвсэглэсэн хоригдлууд шоронгийн харуулуудыг хөнөөж, хүн барьцаалсан болохыг тус улсын төрийн хэвлэл, аюулгүй байдлын албатай холбоотой мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Дор хаяж хоёр хоригдол өөрсдийгөө “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн “мужахидууд” хэмээн хашхирч, шоронгийн хяналтыг булаан авч буйг харуулсан хяналтын камерын бичлэгийг “Mash” мэдээллийн суваг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Дүрэмт хувцастай шоронгийн гурван харуул цусанд хутгалдан хөдөлгөөнгүй хэвтэж байх бол үүдний хэсэгт өөр нэг харуулын хүзүүг хутгатай этгээд боомилсон байх нь бичлэгт харагдах аж.

Оросын төрийн хэвлэлүүд шоронгийн дор хаяж нэг ажилтан амь үрэгдсэн гэж мэдээлсэн ч дээрх бичлэгээр амиа алдагсдын тоо илүү байх магадлалтай гэж харагдаж байна.

Мужийн нийслэл Волгоград хотоос баруун зүгт 120 км зайд орших ИК-19 Суровикино хорих ангийн зүгээс “Сахилгын комиссын хуралдааны үеэр ялтнууд хорих ангийн ажилчдыг барьцаалсан. Одоогоор барьцааны хүмүүсийг суллах арга хэмжээ авч байна. Хүний амь нас хохирсон гэх мэдээлэл байгаа” гэж мэдэгджээ.

Тус хорих анги нь 1,200 гаруй эрэгтэй хоригдол хүлээн авах хүчин чадалтай “хатуу дэглэмтэй” хорих анги юм.

Аюулгүй байдлын албанд эх сурвалжтай мэдээллийн сайтууд халдлага үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүний ​​нэрийг зарлажээ. Мөн тэднийг Узбекистан, Тажикистан улсын иргэд гэж тодорхойлов. Эрх баригчид эдгээр мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын агентлагууд нь Украины дайнд ихээхэн анхаарлаа хандуулж байх зуур Орос улсад сүүлийн үед лалын дайчдын халдлага нэмэгдэж байна.

Өнгөрсөн зургадугаар сард “Лалын улс”-тай холбоотой шоронгийн бослого Ростов хотын өмнөд хэсэгт гарч, тусгай хүчнийхэн зургаан хоригдлыг буудан хөнөөсөн.

Тухайн сарын сүүлээр лалын шашинтнууд голчлон оршин суудаг Оросын өмнөд хэсгийн Дагестаны хоёр хотод буудалцаан болж, наад зах нь 20 хүн амиа алдсан юм.

Мөн гуравдугаар сард Москвагийн ойролцоох Крокус Сити концертын танхимд зэвсэгт этгээдүүд дайран орж, үзэгчид рүү автомат буугаар гал нээн, барилгад гал тавьж, 140 гаруй хүний ​​аминд хүрсэн. Хожим халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Волгоград, #Лалын улс бүлэглэл, #ИК-19 Суровикино,