Украины Тэнгисийн цэргийн хүчин эзлэгдсэн Крым руу түлш, зэвсэг нийлүүлэхэд ашигладаг гатлага онгоцыг устгаснаа өнөөдөр баталжээ.
Пүрэв гарагт Оросын өмнөд хэсгийн Краснодар мужийн Кавказ боомтод болсон халдлагын үеэр гатлага онгоц шатсан талаар орон нутгийн эрх баригчид өмнө нь мэдэгдээд байсан юм.
“Цэргийн зориулалттай өөр нэг бай устгагдсан. Үүгээр түрэмгийлэгч хүчинд түлш нийлүүлдэг байв. Гатлага онгоц живсэн бөгөөд гатлага онгоцыг зайлуулах хүртэл энэ боомтыг ашиглах боломжгүй болсон” гэж Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Плетенчук Украины телевизэд ярьжээ.
“Гатлага онгоц нь боомтын нийт логистикийн дөрөвний гурвыг бүрдүүлдэг байсан бөгөөд нийлүүлэлтийн гол суваг байсан” гэж тэрээр нэмж хэлэв.
Темрюк дүүргийн дарга Федор Бабенковын мэдэгдсэнээр халдлага болох үед гатлага онгоцонд 30 шатахууны сав ачсан байжээ. Халдлагын улмаас их хэмжээний хохирол учирсан байна.
Кавказ боомт нь Хар тэнгис дэх Оросын хамгийн том худалдааны цэгүүдийн нэг юм. Уг боомтыг 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Крым руу шатахуун нийлүүлэхэд, мөн экспортын зориулалтаар ашигладаг байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайралт, #гатлага онгоц, #Кавказ боомт,