Украины довтолгоо өрнөж буй Курск мужаас 240 км зайд орших Брянск мужид Украины хорлон сүйтгэх, тагнуулын баг хил зөрчихөөр оролдсон тухай Оросын албаны хүн мэдэгдэв.
Брянскийн амбан захирагч Александр Богомазын хэлснээр Холбооны аюулгүй байдлын албаны хилчид болон Оросын цэргийн ангиуд хамтран лхагва гарагт Украины хорлон сүйтгэх, тагнуулын багийн довтолгоог няцаасан байна.
Уг үйл явдал Украины Чернигов мужтай хиллэдэг Брянск мужийн Климовод болжээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд агаарын довтолгооноос хамгаалах хүчин нь Волгоград мужид 13, Ростовт долоо, Белгородод дөрөв, Воронежд хоёр, Брянск, Курскт тус бүр нэг гээд нийт 28 дрон устгасан байна.
Пүрэв гарагт Оросын өмнөд хэсэгт орших Волгоград мужид байрлах цэргийн байгууламжид дрон унасны дараа гал гарсан болохыг мужийн захирагч Андрей Бочаров “Telegram”-аар мэдэгдэв.
Ослын улмаас хүний амь нас хохироогүй байна. Бочаров ямар байгууламж халдлагад өртсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч цэргийн нисэх хүчний бааз байрладаг Мариновка тосгоны нутаг дэвсгэрт халдлага үйлдэгдсэн болохыг хэлжээ.
Үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан Волгоградын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласан болохыг Холбооны агаарын тээврийн агентлаг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайралт, #Брянск муж,