Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

 -Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Танаас асууж тодруулах гэсэн юм. Өвөлжилтийн бэлтгэл хэр байгаа вэ?

-Цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 610 төсөл, арга хэмжээг төлөвлөн өвөлжилтийн бэлтгэл хангахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн мэдээллээр энэ ажлууд 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл гэхээр хамгийн түрүүнд дулаан, цахилгааны асуудал орж ирдэг. Энэ чиглэлээр ямар ажлууд төлөвлөсөн байгаа вэ?

-Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн гол шугам, тоноглолд энэ зун 18 байршилд их урсгал засварын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ 18 байршилд 25.1 км дулааны шугам өргөтгөх, шинээр татахаар төлөвлөсөн байсан. Улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар энэ бүхнийг хийж байгаа. 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна гэсэн мэдээллийг хариуцсан албаны хүмүүсээс авлаа.

-Цахилгаан хангамжаар...

-Аянгын улирлын бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар үйлчилгээ 99.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин өвөлжилтийн бэлтгэлээр 31 нэр төрлийн 88 багц ажил аравдугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Өнөөдрийн мэдээллээр энэ ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Ер нь Улаанбаатар хотын цахилгааны ачаалал жил ирэх тутам хотыг хөгжлийг дагаад нэмэгдэж байгаа. 2023-2024 оны өвөл цахилгааны ачаалал өнгөрсөн жилийн оргил үеэс 11 хувиар өссөн. Харин энэ өвлийн ачааллын үед 1130 орчим МВт болж өсөх төлөвтэй байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа.

-Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт хэр байгаа вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн мэдээллээр Нийслэлийн хэмжээнд 32 агуулахад нийт 56,305 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байгаа.

-Боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ямархуу байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбараас эхэлье. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 144 арга хэмжээг төлөвлөсөн байгаа. 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Задлаад хэлбэл, барилгын урсгал засвар, шугамын ажил 51.7, автомашин тээврийн хэрэгсэл болон бусад ажил 51.6 хувьтай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа XVII хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэргээн засах төвийн дотор засварын ажил гүйцэтгүүлэх тендер зарлаад ажлыг нь эхлүүлсэн. Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхор тосгоны эрүүл мэндийн төвийн барилгын ажил бүрэн дуусаагүй байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2024 онд Шүд эрүү нүүрний төвийн барилгын дээврийн засварын ажлын тендер зарлагдаад явж байгаа. Боловсролын салбарын тухайд хичээлийн шинэ жил эхлэх гээд бэлтгэл ажлыг эрчимжүүлээд явж байна.

-Хэчнээн сургууль, цэцэрлэгийг шинээр барьж байгаа вэ?

-Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа болон 2024 онд шинээр хэрэгжихээр батлагдсан 51 сургууль, 85 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нийт 168 төсөл хэрэгжиж байгаа.

-Энэ хичээлийн жилд хэдэн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа бол?

-2024 онд Нийслэлийн хэмжээнд  48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ он гарсаар Улаанбаатар хотод нийт 4 сургууль, 4 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон байгаа.

-Энэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүртээмж яаж нэмэгдсэн бэ?

- 2024 онд ашиглалтад ороод байгаа 4 сургууль, 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэлснээр цэцэрлэгийн орны тоог 715-аар, сургуулийн суудлын тоог 2560-аар нэмэгдүүлсэн. Ер нь бид бүх салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж, зорьж ажиллаж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #Өвөлжилтийн бэлтгэл, #Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр,