Украины хүчин өнгөрсөн баасан, бямба гарагт Сейм голын дээр оршдог өөр хоёр гүүрийг устгасныхаа дараа фронтын энэ хэсэгт үлдсэн сүүлчийн томоохон гарц болох Карыж тосгоны гүүрийг нураажээ.

Одоо Украины зэвсэгт хүчин голын өмнөд хэсэгт, Кореневский дүүрэгт гацсан хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн Оросын хүчинг бүсэлж, газар нутгийнхаа хэмжээг тэлэхээр төлөвлөж байгаа аж.

Хэрэв энэ ажиллагаа амжилттай болбол Украин 700 кмв газар нутгийг хяналтдаа нэмж оруулах юм. Орос голын нөгөө талд байгаа цэргүүдэдээ хангамж хүргэхийн тулд хөвөгч гүүр тавьж байгаа ч эдгээр нь АНУ-аас нийлүүлсэн “Himars” зэрэг төхөөрөмжийн цохилтод өртөх өндөр магадлалтай.

Даваа гарагт Украины хүчин мөн Оросын Снагость, Апанасовка тосгоныг эзэлжээ. Гэвч сүүлийн өдрүүдэд Кремль Украины байлдааны ангиудын Курск муж дахь давшилтыг зогсоохын тулд нөөцөөс нэмэлт цэргүүд дайчилсны улмаас Украины давших хурд удааширсан байна.

Энэ хооронд Оросын цэргүүд Украины зүүн хэсэгт тогтвортой урагшилсаар байна. Даваа гарагт тэд Нью-Йорк нэртэй хотыг эзлэн, Оросын далбааг мандуулж, нэрийг нь Новгородск болгон өөрчилжээ.

Хэдэн сарын турш Оросын цэргүүд Украины Покровск хотын чиглэлд урагшилсаар, ойролцоох жижиг тосгодыг эзлэн авсан.

Тэгвэл даваа гарагт Покровск хотын цэргийн командлагч Серхи Добряк хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд дайсан хотод орж ирэх магадлалтай болсон тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ. Түүний хэлснээр хотын иргэдийн 60 орчим хувь нь аль хэдийнээ дүрвэсэн байна.

Оросууд Покровск хотыг хойд зүгийн хэд хэдэн томоохон хотуудтай холбодог хурдны замыг, тэр дундаа Краматорск болон Словянскийн гарнизон суурингуудыг эзлэхэд ойрхон байна.

Курскийн дайралтыг зогсоохын тулд Орос Покровск болон Торецк хотууд дахь хүчээ татаж магадгүй гэж найдаж байсан ч Кремль ач холбогдол багатай газраас болон Украины өмнөд хэсэгт байрлах анги нэгтгэлүүдээс цэргүүдээ дайчилж, харин Покровск хотод нөөц, хүчээ улам ихээр төвлөрүүлж байна.

Эх сурвалж: The Guardian

#ОРос, #Курск муж, #Украины дайралт, #Сейм гол,