Оросын эрх баригчид АНУ-ын жүжигчин Жорж Клуни болон түүний эхнэр, хүний эрхийн хуульч Амал Клуни нарын үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага болох “Клунигийн шударга ёсны төлөөх сан”-г тааламжгүй байгууллагуудын жагсаалтдаа нэмжээ.
“Тус сан нь Холливудын хэмжээнд Оросыг гутаах зорилготой үйл ажиллагаа явуулж... эх орноо орхин гарсан хуурамч эх орончид болон хориотой террорист, хэт даврагч бүлгүүдийн гишүүдийг идэвхтэй дэмждэг” гэж Ерөнхий прокурорын газар “Telegram” дахь мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Мөн “хүмүүнлэг үзэл санаагаар халхавчлан” Оросын эрх баригчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх санаачилгыг сурталчилж, гадаадын агентууд болон төрийн бус байгууллагуудын тухай Оросын хууль тогтоомжийн талаар сөрөг сэтгэгдлийг олон нийтэд түгээдэг гэж цааш нь өгүүлжээ.
Өнгөрсөн долдугаар сард “Клунигийн шударга ёсны төлөөх сан” нь өөр хэд хэдэн төрийн бус байгууллагуудын хамт НҮБ-ын Хүний эрхийн хороонд 2022 онд Винницад пуужингийн цохилтод өртөн амь үрэгдсэн украинчуудын эрхийг зөрчсөн гэж буруутган Оросын эсрэг хэрэг үүсгэсэн юм.
Москва тааламжгүй байгууллагуудын жагсаалтаа анх 2015 онд танилцуулж байсан бөгөөд жагсаалтад ашгийн бус байгууллагаас гадна “улс орны аюулгүй байдалд заналхийлж буй” гэж тодорхойлсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төр, соёл, шашны бүлгүүдийг нэмдэг.
Ийм статустай байгууллага Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжгүй, мөн тэдэнтэй ажилладаг, тэднээс санхүүжилт авдаг эсвэл хамтран ажилладаг дотоодын байгууллагууд ч эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй юм.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Амал Клуни, #тааламжгүй байгууллагын жагсаалт, #Жорж Клуни, #Клунигийн шударга ёсны төлөөх сан,