Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшиньтэй албан уулзлаа. Уулзалтаар талууд Улаанбаатар хотод нэн шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг БНХАУ-д бэлтгэх талаар санал солилцсон юм.
Улмаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хамтран ажиллах, БНХАУ-ын хотуудын хот төлөвлөлтийн чиглэлээр туршлага судлах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг тус улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулахаар тохиролцлоо. Мөн Улаанбаатар хотын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг дэмжих, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, #БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшинь,