Украин Оросын Курск мужид хийж буй довтолгооныхоо хүрээнд долоо хоногийн дотор хоёр дахь стратегийн ач холбогдолтой гүүрийг устгаснаа мэдэгдлээ.

Украины арми ням гарагт Званное дахь Сейм голын гүүрэнд цохилт өгч байх үеийн агаарын бичлэгийг олон нийтэд цацсан байна.

Тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч дэслэгч генерал Микола Олещук олон нийтийн сүлжээнд “Дахин нэг гүүр хасагдлаа” гэж бичжээ.

“Украины Агаарын цэргийн хүчний нисэх хүчин нарийвчилсан агаарын цохилтоор дайсны логистикийн чадавхыг алдагдуулсаар байгаа нь байлдааны ажиллагааны явцад ихээхэн нөлөөлж байна” гэж Олещук нэмж бичсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Украин улс Глушково хотын ойролцоох Сейм голын өөр нэг гүүрэнд цохилт өгсөн юм. Кремль уг гүүрийг цэргийн хангамж тээвэрлэхэд ашигладаг байв.

Өмнө нь цэргийн шинжээчид бүс нутагт Оросын зэвсэгт хүчний хангамжийг тээвэрлэхэд ашигладаг гурван гүүр байдгийг тогтоосон бөгөөд хоёр нь нурсан эсвэл ноцтой эвдэрсэн болохыг “Reuters” агентлаг мэдээлээд байсан юм.

Бямба гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский цэргүүд нь Курск дахь байр сууриа бэхжүүлж, Оросын газар нутаг дахь хяналтаа улам өргөжүүлж байгааг мэдэгдэв.

Харин ням гарагийн оройн мэдэгдэлдээ “Курск мужид явуулж буй манай ажиллагаа Оросын арми, Оросын төр, батлан ​​хамгаалах салбар, эдийн засагт хохирол учруулсаар байна” гэж хэлсэн байна.

Мөн энэ нь зөвхөн Украиныг хамгаалаад зогсохгүй, “Оросын дайны хүчин чадлыг аль болох устгаж, сөрөг довтолгооны үр нөлөөг дээд зэргээр нэмэгдүүлэх” зорилготой гэжээ. Үүний нэг хэсэг нь Оросын дайралтаас урьдчилан сэргийлэхийн тулд “түрэмгийлэгч хүчний нутаг дэвсгэрт буфер бүс байгуулахявдал болохыг тэмдэглэсэн байна.

Украин Оросын баруун хэсэгт руу урагшлахын хэрээр Оросын арми Украины зүүн хэсэгт мөн урагшилсаар, сүүлийн долоо хоногт хэд хэдэн тосгоныг эзлэн авчээ.

Түүнчлэн бямба гарагт Запорожье атомын цахилгаан станцын гаднах замд буюу ус шүршигч цөөрмийн ойролцоо, үлдсэн цорын ганц өндөр хүчдэлийн шугамаас 100 метрийн зайд дроноор цохилт өгсөн байна. Одоогоор хэн цохилт өгсөн нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Курск муж, #Украины дайралт, #Сейм гол,