Өнөө өглөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний туслах Николай Патрушев “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа Украины Курск мужид хийж буй ажиллагаанд НАТО болон барууны орнуудыг оролцсон гэж үзэж байгаагаа ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Украины хил дамнасан довтолгоо Оросын хилийн бүс нутагт үргэлжилсээр байгаа ба эзэлсэн газар нутагтаа аль хэдийн цэргийн захиргаагаа байгуулаад байна.
“Курск мужид явуулж буй ажиллагааг Украин НАТО болон барууны тусгай албадын оролцоотойгоор төлөвлөсөн” гэж Патрушевын хэлснийг “Известия” сонин иш татжээ.
Оростой шууд сөргөлдөхөөс зайлсхийхийг эрмэлзэж буй АНУ болон барууны гүрнүүд энэ ажиллагааны талаар мэдээлэлгүй байсан бөгөөд ямар нэг байдлаар оролцоогүй гэдгээ энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн.
Гэвч “Курскийн бүс дэх Киевийн гэмт хэрэгт холбоогүй гэсэн АНУ-ын удирдлагуудын мэдэгдэл үнэнд нийцэхгүй... Тэдний оролцоо, шууд дэмжлэг байгаагүй бол Киев Оросын нутаг дэвсгэрт хүч түрэн орж ирэхгүй байсан” гэж Патрушев үгүйсгэсэн байна.
Арав гаруй хоног үргэлжилж буй довтолгооны үр дүнд Украин 450 хавтгай дөрвөлжин км газар нутаг буюу Оросын нутаг дэвсгэрийн 0,003% хүрэхгүй хувийг эзлээд байна.
Эх сурвалж: BBC

#Нато, #ОРос, #Курск муж, #Украины дайралт,