Украин Оросын баруун хэсэгт орших Курск мужид цэргийн захиргааны алба байгуулж байгааг генерал Александр Сырский мэдэгджээ. Түүний хэлснээр тус алба нь “хууль, дэг журмыг сахин хамгаалж”, тухайн бүс нутгийн хүн амын “нэн яаралтай хэрэгцээг хангах” зорилготой аж.
Мөн пүрэв гарагт Украины Курск мужид хийж буй дайралт үргэлжилсээр, Оросын нутаг дэвсгэр дэх хяналтаа өргөжүүлсэн болохыг мэдэгдэв.
Сырскийн хэлснээр Украины цэргүүд Оросын газар нутгийн гүнд 35 км нэвтэрч, 1,150 хавтгай дөрвөлжин км газар нутаг, тэр дундаа 82 сууринг хяналтдаа байлгаж байна.
Москва 2022 онд бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш Украины Оросын нутаг дэвсгэрт хийж буй хамгийн гүнзгий дайралт 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Гэвч Киев Оросын газар нутгийг “булаан эзлэх” зорилгогүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Лхагва гарагт Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий сэтгүүлчдэд хандан энэ халдлагыг “энх тайвныг” зөвшөөрүүлэхийн тулд Москвад шахалт үзүүлэх хөшүүрэг хэмээн тайлбарласан юм.
Энэхүү халдлагатай холбогдуулан Оросын эрх баригчид Украинтай хиллэдэг бүс нутгийн хүн ам, дэд бүтцийг хамгаалах зорилгоор “нэмэлт арга хэмжээ” хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү арга хэмжээ нь Украинтай хиллэдэг Курск, Белгород, Брянск муж дахь “цэргийн удирдлагыг” сайжруулах зэрэг багтсан болохыг Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Украин довтолгоондоо Их Британи, АНУ, Германаас нийлүүлсэн танк ашиглаж байгаа ба эдгээр улсуудын аль нь ч зэвсэг хэрэгслийг нь Оросын нутаг дэвсгэрийн эсрэг довтолгоонд ашиглаж байгааг эсэргүүцээгүй байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #ОРос, #Курск муж, #Украины дайралт,