Киев хилийн ойролцоох цэргийн ажиллагаагаа эрс нэмэгдүүлсний дараа Орос Украинтай хиллэдэг өөр бүс нутагт нүүлгэн шилжүүлэлт зарлажээ.
Өнгөрсөн мягмар гарагт Украины армийн цэргүүд Оросын хилээр нэвтэрч, Курск мужийн зарим хэсэг рүү дайран орсноос хойш мужийн олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа.
Даваа гарагийн байдлаар тус мужид тулалдаан үргэлжилсээр байгаа бөгөөд “хил дээр өрнөж буй дайсны ажиллагаа аюулгүй байдалд заналхийлж байгаа” тул хөрш зэргэлдээх Белгород мужийн Красная Яруга дүүргээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн болохыг мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдсэн байна.
Гладков “Манай цэргүүд үүссэн аюулыг дарахын тулд бүх зүйлийг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бид Красная Яруга дүүрэгт амьдардаг хүмүүсийг аюулгүй газар руу нүүлгэж эхэлсэн” гэж мэдэгджээ.
Орос Курск, Брянск, Белгород мужид онцгой дэглэм тогтоогоод байгаа бол Оросын холбоотон Беларусь Украины дрон агаарын орон зайг нь зөрчсөн тул хил дээрх цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаагаа мэдэгдэв.
Украин Оросын тусгаар тогтносон нутаг дэвсгэрт гэнэтийн дайралт хийсэн нь хожим гал зогсоох хэлэлцээрт хөшүүрэг болгон ашиглах зорилготой байж магадгүй, эсвэл томоохон цэргийн ажиллагаа явуулах чадвартай гэдгээ барууны холбоотнуудадаа харуулах зорилготой алхам байж болзошгүй гэж барууны зарим шинжээчид үзэж байна.
Оросын арми Украины нутаг дэвсгэрийн 18 хувийг хяналтдаа авсан бөгөөд 2023 онд хийсэн Украины сөрөг довтолгоо дорвитой амжилтад хүрч чадаагүй тул энэ жил Оросын хүчин 1,000 км үргэлжлэх фронтоор урагшилсаар байгаа юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский амралтын өдөр хийсэн мэгдэлдээ хил дамнасан дайралтыг анх удаа хүлээн зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: Reuters

#Белгород, #брянск, #курск, #ОРос, #Нүүлгэн шилжүүлэлт, #Украины дайралт,