ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын саятан баавгайтай андуурч хүний амь хөнөөснөө хүлээн зөвшөөрлөө

Оросын Алс Дорнодын саятан улс төрч хүрэн баавгайтай андуурч хүний амь хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ.

55 настай Игорь Редкин Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн мэдэгдэлдээ Камчатк1ийн Озерновский тосгоны хогийн цэгт баавгай байсныг сонссон бөгөөд амьтныг айлгахын тулд буугаар буудсан. Харин дараа нь “тэр үед нэгэн нутгийн оршин суугч шархадсан болохыг мэдсэн” гэжээ.

Буудуулсан залуу 30 настай бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас барсан байна.

Ноён Редкин нь Камчаткийн хойг дахь хэд хэдэн томоохон бизнесийн хамтран эзэмшигч, мөн Оросын хамгийн баян төрийн албан тушаалтнуудын нэгт тооцогддог. Хэрэг явдлаас хойш тэрбээр Ерөнхийлөгч В.Путины Нэгдсэн Орос намаас гарсан бөгөөд “шүүхийн шийдвэрийг хүлээж авахад бэлэн байна” гэжээ.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад тэрээр хоёр сар гэрийн хорионд байх аж.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet