Оросын Курск мужид Украины хил дамнасан халдлага гурав дахь өдрөө үргэлжилж буй энэ үед Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский “Москва Украины эзлэн түрэмгийллийн үр дагаврыг мэдрэх ёстой” гэж мэдэгдэв.
Зеленьский пүрэв гарагийн оройн мэдэгдэлдээ “Орос улс дайныг манай газар нутагт авчирсан бөгөөд юу хийснээ мэдрэх ёстой” гэж өгүүлжээ. Ингэхдээ Украины довтолгооны талаар шууд дурдаагүй байна.
“Бид энэ дайныг сонгоогүй. Гэхдээ Украинчууд зорилгодоо хэрхэн хүрэхээ мэддэг” гэж нэмж хэлэв.
Мягмар гарагийн өглөө Украины 1000-аас доошгүй тооны явган цэрэг танк, хуягт тээврийн хэрэгслийн дэмжлэгтэйгээр Оросын нутаг дэвсгэрт нэвтэрсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг “томоохон өдөөн хатгалга” гэж буруутгаад байгаа.
Нөхцөл байдлын талаар талууд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Зеленьский “Украины арми хэрхэн гайхшируулж, үр дүнд хүрэхээ мэддэг гэдгийг хүн бүр харж байна” гэж пүрэв гарагийн мэдэгдэлдээ хэлжээ. Мөн л дайралтын талаар шууд дурдаагүй байна.
Харин Оросын Батлан хамгаалах яамны зүгээс цэргүүд нь Украины зэвсэгт ангиудыг агаарын цохилт, пуужин, их бууны цохилтоор “үргэлжлүүлэн устгасаар” байна гэж пүрэв гарагт мэдэгджээ.
Дайны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Украины хуягт машинууд дайралтын эхний хоёр хоногт Курск муж руу 10 км урагшилсан байна.
Кремль нөхцөл байдлыг хяналтдаа авсан гэж мэдээлж байгаа ч дайныг дэмжигч “Telegram”-ын сувгууд мөн газар дээрх нөхцөл байдал тогтворгүй байгааг анхааруулсаар байна.
Эх сурвалж: BBC

#Володимир Зеленьский, #ОРос, #Курск муж, #Украины дайралт,