Мягмар гарагийн өглөө 11 танк, 20 гаруй хуягт байлдааны машины дэмжлэгтэй олон зуун цэрэг хилээс 10 км зайд орших Суджа хотын ойролцоогоор Оросын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш бүс нутагт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул Курск мужид онц байдал зарлажээ.
Бүс нутгийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов “Дайсны хүчний бүс нутаг руу орж ирсний үр дагаврыг арилгахын тулд ийм алхам хийх шаардлагатай” гэж мэдэгдэв.
Лхагва гарагийн орой Украины парламентын гишүүн Олексий Гончаренко Украины армийн цэргүүд Оросоос ЕХ руу Украины нутгаар дамжуулан байгалийн хий дамжуулахад оролцдог томоохон хийн байгууламжийг хяналтдаа авсан болохыг мэдэгдсэн байна. Энэ нь Оросын байгалийн хийн ЕХ-нд нэвтрэх цорын ганц цэг юм.
Гончаренко “facebook” хуудсаараа дамжуулан энэ халдлагын ард ямар “төлөвлөгөө” байгааг мэдэхгүй ч “Бидний даалгавар бол Оросыг ялах явдал юм. Бид тэдний газар нутгийг ялж, дайсныг хаа сайгүй устгах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов лхагва гарагийн үдээс хойш Оросын арми дайсны давшилтыг зогсоосон бөгөөд “Орос-Украины хилийн орчимд дайсныг устгасаар” байгаа гэж Ерөнхийлөгч Путинд мэдэгдсэн байна.
Мөн Украины 1000 хүртэлх цэрэг Суджа хотын орчмын газар нутгийг эзлэх зорилгоор тус бүс нутагт нэвтэрсэн бөгөөд Оросын арми аль хэдийн 100 хүнийг устгаж, 215 хүнийг шархдуулсан гэжээ.
Гэсэн хэдий ч дайныг дэмжигч зарим “Telegram” сувгууд газар дээрх нөхцөл байдлыг Кремлийн хэлсэн шиг тогтвортой биш гэж үзэж байна.
Блогер Юрий Котенок Суджа болон ойролцоох Коренево хотод болж буй тулалдааныг “хүнд” гэж тодорхойлсон бол “Рыбар” суваг Суджа орчмын байдал “муудсаар” байгаа бөгөөд Украины цэргүүд хотыг чиглэн урагшилсаар байна гэж мэдээлжээ.
Суджа хотоос зүүн хойд зүгт 70 километрийн зайд орших Курскийн атомын цахилгаан станцын хамгаалалтыг Оросын үндэсний гвардийнхан чангатгасан байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #ОРос, #Курск муж, #Украины дайралт, #Суджа,