Оросын армийн цэргүүд Украины дайчдын хил зөрчих оролдлогыг таслан зогсоосныг Курск мужийн түр захирагч мягмар гарагт мэдэгдэв.
Зэвсэгт хүчний цэргүүд Холбооны аюулгүй байдлын албаны хил хамгаалахын цэргүүдтэй хамтран тус бүс нутагт Украины халдлагыг няцаасан гэж Алексей Смирнов олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.
Харин “Telegram” дахь “MASH” суваг, Украины 100 орчим байлдагч Курск мужийн Суджа дүүргийн орчмоор Оросын нутаг дэвсгэрт нэвтрэхийг оролдсон гэж мэдээлжээ.
Өнгөрсөн шөнө мөн Курск мужид Украины халдлагын улмаас таван хүн, түүний дотор гурван хүүхэд шархадсан болохыг Смирнов мэдэгдсэн байна. Агаарын довтолгооноос хамгаалах систем дор хаяж 26 дрон устгажээ.
Түүнчлэн даваа гарагт өдрийн цагаар Укрианаас илгээсэн 41 дроныг устгасан бөгөөд энэ үеэр нэг хүн шархадсан болохыг Смирнов өмнө нь мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#курск, #ОРос, #УКраин, #хил зөрчих оролдлого,