Өнөөдөр Орост 800 зорчигчтой суудлын галт тэрэг Камаз ачааны машинтай мөргөлдөж, найман вагон замаасаа гарч, хоёр хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртгэж гэмтжээ.

Онцгой байдлын яамны мэдээлснээр орон нутгийн цагаар 12:35 цагт Татарстаны Казань хотоос Хар тэнгисийн Адлер руу явж байсан галт тэрэг Волгоград мужийн өмнөд хэсэгт, Москвагаас өмнө зүгт 1,200 километрийн зайд орших Котельниково өртөөний ойролцоо замаасаа гарсан байна.

Түргэн тусламжийн эмч нар болон 324 онцгой байдлын албан хаагч ослын газарт ажиллаж байгаа аж.

Наад зах нь хоёр хүн амь үрэгдсэн ч амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж Telegramдахь Mash суваг мэдээлжээ. Интерфакс”-ын мэдээнд өгүүлснээр 100 гаруй хүн бэртэж гэмтсэн байж болзошгүй байна.

Дор хаяж дөрвөн вагон замаасаа гарч төмөр замын хажууд хэвтэж байх бөгөөд нэгээс нь хүмүүс гарч ирж буйг харуулсан бичлэг “Telegram”-д нийтлэгджээ.

Мөн төмөр замаас гарсан галт тэрэгний хажууд Камаз ачааны машины бүхээгийн үлдэгдэл байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#галт тэрэгний осол, #ОРос, #Волгоград,