Ням гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-д хандан, хэрэв Вашингтон Германд алсын тусгалтай пуужин байрлуулбал Орос барууны орнуудад цохилт өгөх боломжтой зайд ижил төрлийн пуужин байрлуулна гэж анхаарууллаа.
АНУ SM-6, Томахавк далавчит пуужин, хэт авиан зэвсгийг багтаасан урт хугацааны байршуулалтад бэлтгэн алсын тусгалтай пуужингуудаа Германд байрлуулж эхлэхээ долдугаар сарын 10-нд мэдэгдсэн юм.
Путин Оросын тэнгисийн цэргийн өдрийг тохиолдуулан Санкт-Петербург хотод Орос, Хятад, Алжир, Энэтхэгийн далайчдад хандан хэлсэн үгэндээ АНУ-ын алхмыг Хүйтэн дайны үеийн пуужингийн хямралыг эхлүүлэх эрсдэлтэйг анхааруулсан байна.
“Ирээдүйд цөмийн цэнэгт хошуугаар тоноглогдож болох ийм пуужингийн манай нутаг дэвсгэрт цохилт өгөх хугацаа ойролцоогоор 10 минут” гэж тэрээр хэлээд, үүний хариуд “ижил арга хэмжээ авах”-аа мэдэгдсэн байна.
Украины дайнаас болоод хоёр орны дипломат харилцаа 1962 оны Кубын пуужингийн хямралын үеийнхээс ч дордсон гэж Орос, АНУ-ын дипломатууд үздэг. Мөн талууд хурцадмал байдлыг намжаахыг уриалахын зэрэгцээ хурцадмал байдлыг нэмэгдүүлэх алхам хийсээр байна.
Путин ням гарагт АНУ-ыг хурцадмал байдлыг өдөөхийн тулд “Typhon” пуужингийн системээ Дани, Филиппин рүү шилжүүлсэн хэмээн буруутгаад, АНУ-ын төлөвлөгөөг 1979 онд баруун Европт дунд зайн тусгалтай “Pershing 2” пуужинг байршуулсан НАТО-ийн шийдвэртэй харьцуулсан байна.
Тухайн үед ЗХУ-ын удирдлага, тэр дундаа Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Андропов “Pershing 2”-ийг байрлуулах нь тус улсын улс төр, цэргийн удирдлагыг устгах замаар ЗХУ-ын толгойг таслах АНУ-ын боловсруулсан нарийн төлөвлөгөөний нэг хэсэг гэж эмээж байв.
“Энэ нөхцөл байдал Америк дунд тусгалын ‘Pershing’ пуужинг Европт байршуулж байсан хүйтэн дайны үйл явдлуудыг санагдуулж байна” гэж Путин хэлсэн байна.
Хувьсах чадалтай цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх зориулалттай “Pershing 2”-ийг 1983 онд Баруун Германд байрлуулсан юм.
1983 онд Андропов болон КГБ “Pershing 2”-ийг байрлуулах төлөвлөгөөнөөс гадна НАТО-ийн сургуулилалт зэрэг АНУ-ын хэд хэдэн алхмыг “барууны орнууд ЗХУ-д урьдчилан сэргийлэх цохилт өгөх гэж байгаагийн шинж тэмдэг” гэж тайлбарлаж байсан билээ.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #АНУ-д айлчлал хийнэ,