ДЭЛХИЙН МЭДЭЭ

Виржиниа Гиффр Хунтайж Эндрюгийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд гомдол гаргажээ

Виржиниа Робертс Гиффр Хунтайж Эндрюгийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Холбооны шүүхийн даваа гарагт гаргасан баримт бичгүүдэд дурджээ.

Гиффр 2019 онд ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа насанд хүрээгүй байхад нь түүнийг Жеффри Эпштейн (бэлгийн хүчирхийллийн ялтан) найз нартайгаа бэлгийн харьцаанд орохыг албадаж байсан тухай ярьсан бөгөөд Эпштейний албадлагаар бэлгийн харьцаанд орсон хүмүүсийн дунд Их Британийн Хунтайж Йоркийн герцог Эндрю багтсан болохыг мэдэгдсэн юм.

Букингемийн ордон тухайн үед Виржиниа Робертс Гиффртэй Йоркийн герцог ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орсон эсвэл харилцаатай байсан гэдгийг эрс үгүйсгээд “Түүний эсрэг гаргасан аливаа мэдэгдэл нь худал бөгөөд үндэслэлгүй” гэж CNN агентлагаар дамжуулж мэдэгдэж байсан. Мөн Хунтайж Эндрю өнгөрсөн арваннэгдүгээр сард BBC-д өгсөн ярилцлагадаа Гиффртэй хэзээ ч уулзаж байгаагүй гэдгээ хэлээд тэр хоёрын зургийг засварласан зураг байж магадгүй гэжээ.

Гиффр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүнийг насанд хүрээгүй байхад Хунтайж Эндрю Лондон дахь Максвелл (Эпштейний бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотой шүүгдэгч)-ийн гэрт, Манхэттен дэх Эпштейний гэрт, мөн АНУ-ын Виржиний арлууд дахь Эпштейний хувийн арал дээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн байна.

Гиффр шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон хэмжээгээр өмгөөлөгчдийн төлбөр болон бусад төлбөрийг нэхэмжилжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet