Ирак АНУ тэргүүтэй эвслийн цэргүүдийг есдүгээр сараас багасгаж, 2025 оны есдүгээр сар гэхэд эвслийн үйл ажиллагааг албан ёсоор дуусгахаар зорьж байгааг Иракийн дөрвөн эх сурвалж мэдээлжээ.
АНУ болон Иракийн албаны хүмүүс энэ долоо хоногт Вашингтонд болж буй аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтаар Иракийн асуудлыг хэлэлцэж байгаа ч эвслийн цэргүүдийг бүрэн гаргах талаар албан ёсны тохиролцоонд хүрээгүй, эсвэл түүнтэй холбоотой ямар нэгэн хуваарь хараахан гараагүй байгаа аж.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтью Миллерийн хэлснээр энэ долоо хоногт талууд Вашингтонд уулзаж, Исламын улс бүлэглэлийн аюул заналхийлж байгаа нөхцөлд АНУ тэргүүтэй эвслийг татан буулгах талаар ярилцаж байгаа гэв. Тэрээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
АНУ тэргүүтэй эвслийн цэргүүд 2003 онд Ирак руу довтолж, удирдагч асан Саддам Хусейныг түлхэн унагасныхаа дараа 2011 онд цэргээ татсан ч 2014 онд Исламын улстай байлдахаар эргэн ирсэн юм.
“Лалын улс” бүлэглэлийг дарах зорилгоор байгуулагдсан 80 гаруй гишүүнтэй эвслийг АНУ тэргүүлдэг бөгөөд одоогийн байдлаар тус улсын 2,500 орчим цэрэг Иракийн Багдад, баруун Анбар муж, Курдистаны хойд хэсэгт орших гурван үндсэн баазад байрлаж байна.
Хэлэлцээрийн дагуу хэчнээн цэрэг гарах нь тодорхойгүй байгаа ч олонх нь шинэ хэлэлцээрийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх зорилгоор үлдэж магадгүй гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ.
Түүнчлэн зарим талаараа Сири дэх цэргийн ажиллагаагаа дэмжихийн тулд АНУ-ын албан тушаалтнууд Иракт тодорхой тооны цэргүүдээ үлдээх сонирхолтой байгаа аж.
“Исламын улс” бүлэглэл 2017 онд Иракт, 2019 онд Сирид газар нутгийн хувьд ялагдал зарласан ч хоёр улсад халдлага үйлдсээр байгаа ба энэ онд Сири дэх довтолгоо нь 2023 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгааг АНУ-ын арми мэдэгдэж байсан.
Тус бүлэглэл болон түүний салбарууд сүүлийн саруудад Иран, Орос, мөн өнгөрсөн долоо хоногт анх удаа Оманд халдлага үйлдсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Ирак, #эвслийн цэргүүд,