Гэрэл зургийг MPA.mn
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/ www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 07.22-ны өдрийн 17:00 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтод 07.22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон.
Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Улаантолгой багийн “Нарийн бургаст” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км, сумын төвөөс урд зүгт 10 км/ бага хэмжээний унанги мод шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 16:40 цагт /17:14 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтантай хамтран 10 км замыг туулан 19:10 цагт очиход 0.3 га орчим газар унанги мод шатаж байсныг 20:50 цагт цурамд оруулж, 22:03 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн.

#обег, #ой хээрийн түймэр, #хоногийн мэдээ,