УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал БНСУ-ын төлөөлөгчдийг долдугаар сарын 16-ны өдөр УНТЭ дээр хүлээн авч уулзлаа. 
Уулзалтад БНСУ-ын талаас “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Чу Ги Чол, “Чамчуван” эмнэлгийн Шүдний эмнэлгийн эрхлэгч Пак Сэ Хүн болон бусад холбогдох албаны хүмүүс, УНТЭ-ийн талаас ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлтуяа нар оролцов. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Эль”, “Чамчуван” эмнэлгүүдтэй 2022 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар хоёр тал сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр түлхүү хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

#БНсу, #УНТЭ, #эмя,