Өнгөрсөн сар түүхэн дэх хамгийн халуун зургадугаар сар байсныг Европын холбооны Коперникийн цаг уурын өөрчлөлтийн алба (C3S) сар бүр гаргадаг тоймдоо дурджээ.
Ингэснээр 2023 оны зургадугаар сараас хойш 13 сар дараалан сар бүр өмнөх жилүүдтэй харьцуулахад түүхэн дэх хамгийн халуун сар болсон байна.
Зарим эрдэмтэд энэ хандлага жилийн турш үргэлжилбэл 2024 он 2023 оныг давж манай гараг дээр бүртгэгдсэн хамгийн халуун жил болж магадгүй гэж үзэж байна.
АНУ-ын ашгийн бус “Berkeley Earth”-ийн судлаач Зеке Хаусфатер “2024 он 2023 оныг гүйцэх магадлал 95%-тай байна. Хэрэв энэ тооцоолол зөв бол 2024 он 1800-аад оны дунд үеэс дэлхийн гадаргын температурыг бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан жил болох болно” гэж тайлбарлав.
Хүний хүчин зүйлээс шалтгаалсан цаг уурын өөрчлөлт, Эль Нино байгалийн үзэгдэлтэй нэгдсэнээр энэ жил аль хэдийн дэлхий даяар гамшигт үр дагавар дагуулаад байна.
Тухайлбал, өнгөрсөн сард Саудын Арабд болсон хаж мөргөлийн үеэр 1,000 гаруй хүн халууны улмаас нас барсан бол урьд өмнө байгаагүйгээр олон хоног үргэлжилсэн халалтын улмаас Шинэ Дели хотод олон нас баралт бүртгэгдсэн. Мөн Грект жуулчдын дунд хэд хэдэн нас баралт бүртгэгдээд байна.
Лондон хотын Империал коллежийн Грантхэм хүрээлэнгийн цаг уурын судлаач Фридерик Отто 2024 он түүхэн дэх хамгийн халуун жил болох “магадлал өндөр” гэж үзэж байна.
“Эль Нино бол байгалийн жам ёсны үзэгдэл бөгөөд ирж, явж л байдаг. Бид Эль Ниног зогсоож чадахгүй ч газрын тос, хий, нүүрсийг шатаахаа зогсоож чадна” гэж тэрээр хэлэв.
Номхон далайн зүүн хэсгийн гадаргын усыг дулаан болгодог Эль Нино үзэгдэл дэлхийн дундаж температурыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг бол энэ оны сүүлээр температурыг бууруулах Ла Нина үзэгдэл эхлэх төлөвтэй байна.
Эль Ниногийн нөлөө сүүлийн саруудад буурч, одоогоор дэлхий завсрын саармаг нөхцөлд байгаа аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүлэмжийн хий бөгөөд энэ нь хэдэн арван жилийн турш агаарын температурыг тасралтгүй дээшлүүлсээр байна.
“C3S”-ийн тоймд өгүүлснээр сүүлийн 12 сарын хугацаанд аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дунджаас Цельсийн 1.64 хэмээр өндөр байсан бөгөөд энэ нь ижил хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр температур аж.
Эх сурвалж: Reuters

#Дэлхийн дулаарал, #Уур амьсгалын өөрчлөлт, #Коперникийн цаг уурын өөрчлөлтийн алба, #түүхэн дэх хамгийн дулаан жил,