Соёлын наадмыг 16 дахь жилдээ зохион байгуулах талаар Соёлын яам, СУИС, “Монгол наадам” цогцолбор төвөөс мэдээлэл өглөө.
Гэрэл зургийг MPA.mn
Соёл Урлагийн Их Сургууль Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол ХХХ-тэй хамтран Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааг өргөтгөж, Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2024 оны долоодугаар сарын 11-12-нд, “Уяачдын наадам”-ыг долоодугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний авъяаслаг бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох уг наадам Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт болно.

#live, #соёлын наадам, #Соёлын яам, #СУИС, #“Монгол наадам” цогцолбор төв,