Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хүй долоон худагт 2024.07.10-ны өдөр эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана. 
Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ. 

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ:

- Хүүхдийн төрсний гэрчилгээ 
- Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
- Уралдаанч хүүхдийн карт
- Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх 
- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт
- Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)
- Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй 
- 2024 оны 07 сарын 10,11,12-ны өдрүүдэд бүртгэл хийхгүй болно гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.

#онцолсон, #Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар,