Оросын Хойд Кавказын Бүгд Найрамдах Дагестан улсад зэвсэгт этгээдүүд еврей сүм, шашны байгууламж (синагог)-д халдаж зургаан цагдаа, нэг санваартан, хамгаалалтын ажилтны амийг хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ хэрэг Үнэн алдартны шашны Пентекостын өдрөөр Дербент, Махачкала хотод болжээ.

Халдлага үйлдсэн хүмүүсээс дөрөв нь нас барсан бөгөөд цагдаа нар бусдыг нь хайж байгаа ч тэднийг хэн болохыг тогтоогоогүй байгаа аж.

Ням гарагт болсон халдлагын үеэр сүмүүд болон шашны байгууламжийг галдан шатаасны улмаас Дагестаны хамгийн том хот Махачкалад үнэн алдартны сүмийн тахилч амиа алдсан байна.

Хэргийн газарт яаралтай тусламжийн автомашины цуваа ирэхээс өмнө бараан хувцастай хүмүүс цагдаагийн машин руу буудаж буйг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагджээ.

Эртнээс еврейчүүдийн оршин сууж ирсэн Дербент хотод зэвсэгт этгээдүүд шашны байгууламж болон сүмд халдаж, галдан шатаасан байна.

Сергокал тосгонд зэвсэгт этгээдүүд мөн цагдаагийн машинд халджээ. Ням гарагт халдлага үйлдсэн хүмүүсийн дунд хоёр хүү нь байсан гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар Махачкала хотын ойролцоох Сергокалинскийн дүүргийн дарга Магомед Омаровыг баривчилсан байна.

Оросын хамгийн ядуу бүс нутгийн нэгд тооцогддог Дагестанд голдуу лалын шашинтнууд оршин суудаг.

2007-2017 оны хооронд Кавказын Эмират, дараа нь Кавказын Исламын Эмират хэмээх жихадист байгууллага Дагестан болон Оросын хөрш Чечень, Ингушет, Кабардин-Балкар зэрэг улсад халдлага үйлдэж байв.

Гуравдугаар сард Москвагийн ойролцоох “Crocus City Hall”-д болсон олон хүний аминд хүрсэн халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн. Гэсэн ч Оросын эрх баригчид халдлагад Украин болон барууны орнуудыг буруутгаж байв.

Тухайн үед Ерөнхийлөгч Владимир Путин “Орос улс сүсэг бишрэл хоорондын эв найрамдал, шашин хоорондын болон үндэстэн хоорондын эв нэгдлийн өвөрмөц жишээг харуулдагучраас “Исламын фундаменталистуудын террорист халдлагын бай болох боломжгүй” гэж мэдэгдэж байв.

Гурван сарын өмнө мөн Оросын дотоодын аюулгүй байдлын алба Москвагийн синагогт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Исламын бүлэглэлийн ажиллагааг таслан зогсоосноо мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

#зэвсэгт халдлага, #ОРос, #Дагестан,