Зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Украины арми Оросын өмнөд хэсгийн Краснодар мужийн газрын тос боловсруулах үйлдвэр болон бусад байгууламжид дроноор халдсаны улмаас нэг хүн амь үрэгдсэн тухай орон нутгийн албаныхан мэдэгдэв.
Уурын зуухны дээр дроны сэг унасны улмаас нэг ажилчин амиа алдсан болохыг мужийн захирагч Вениамин Кондратьев “Telegram”-аар мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр Украины дрон мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн оффисын барилгыг гэмтээжээ.
Онцгой байдлын албанаас “Telegram”-д бичсэнээр мужийн хэд хэдэн дүүрэг, тухайлбал Темрюк, Ейск, Северская дүүрэг томоохон хэмжээний дроны халдлагад өртсөн байна. Темрюк дүүргийн нэгэн зочны байшин дээр дроны хэлтэрхий унасан ч дотор нь байсан хүмүүс бэртэж гэмтээгүй бөгөөд зочдыг нүүлгэн шилжүүлжээ.
Үүнээс гадна Афипский тосгон (Краснодарын хязгаар) болон Яблоновский тосгон (Бүгд Найрамдах Адыгей Улс)-д арав гаруй дэлбэрэлт болсон гэж мэдээлж байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Краснодар хязгаарын нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнийн дотор нийт 43 дрон устгасан байна.
Эх сурвалж: Reuters

#Газрын тос боловсруулах үйлдвэр, #Дроны халдлага, #Краснодар, #ОРос, #УКраин,