Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхээр мягмар гарагийн шөнө Хойд Солонгост газардсан байна. 2000 оноос хойш анх удаагаа тус улсад айлчилж байгаа Оросын ерөнхийлөгчийг Пхеньян халуун дотноор угтан авчээ.
Путин лхагва гарагт Кимтэй уулзах бөгөөд тэд Украины түрэмгийллээс хойш ихээхэн бэхэжсэн хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх зорилготой гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Өнгөрсөн есдүгээр сард Орост айлчлах үеэрээ Путинтэй уулзсан Ким нь дайныг хоёрдмол утгагүй дэмжиж буй дэлхийн цөөн хэдэн удирдагчдын нэг бол Путин Кимийг барууны орнуудын эсрэг “зэвсэгт нөхөр” гэж тодорхойлж байсан удаатай.
АНУ болон Өмнөд Солонгос улс Хойд Солонгосыг Украины дайнд зориулж Орост хэдэн арван баллистик пуужин, 11 мянга гаруй чингэлэг сум нийлүүлж, оронд нь Оросоос хүнс, түлш, сансрын хөтөлбөртөө туслалцаа авсан гэж үзэж байгаа.
Хоёр улс есөн сарын өмнө болсон дээд хэмжээний уулзалтын үеэр зэвсгийн наймаа хийсэн гэх мэдээллийг үгүйсгэж байсан ч айлчлалынхаа өмнөхөн Путин Кимийн засгийн газарт дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.
Путин мягмар гарагт эрх баригч Ажилчны намын “Родон Синмун” сонинд өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгос Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагааг тууштай дэмжиж байгаад бид маш их талархаж байна” гэж хэлжээ.
Оросын удирдагч мөн Кимийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүд буюу түүний цөмийн амбицыг чиглэсэн арга хэмжээг эсэргүүцэж байгааг сайшаав. “АНУ-ын эдийн засгийн дарамт шахалт, өдөөн хатгалга, шантааж, цэргийн заналхийллийг үл харгалзан Пхеньян өөрийн эрх ашгийг маш үр дүнтэй хамгаалсан.”
Тэрээр цааш нь “Бид барууны хяналтад байдаггүй худалдаа, харилцан тооцооны өөр механизмуудыг боловсруулж, хууль бус нэг талын хязгаарлалтыг хамтдаа эсэргүүцэх болно. Үүний зэрэгцээ бид Евразид тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын архитектурыг бий болгоно” гэж хэлжээ.
Мөн “Шударга ёсыг харилцан хүндэтгэсэн олон туйлт дэлхийн дэг журмыг тогтооход саад болох” барууны амбицыг хоёр улс “шийдвэртэй эсэргүүцсээр” байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Пхеньян дахь Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Оросын сансрын агентлаг, төмөр замын дарга нар, эрчим хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн, Шадар сайд Александр Новак нар багтсан байна.
Кремлийн тодорхойлсноор “төрийн найрсаг айлчлал”-ын үеэр хоёр удирдагч ганцаарчилсан яриа хэлэлцээр хийхээс гадна гала концерт, төрийн хүлээн авалтад оролцож, хамтарсан мэдэгдэл хийнэ.
Мөн Путин Хойд Солонгосын цорын ганц үнэн алдартны шашны сүмд зочилж, Ким Ир Сены талбайд болох цэргийн жагсаалд оролцох төлөвтэй байна.
Эх сурвалж: The Guardian

#Владимир Путин, #ОРос, #пхеньян, #Хойд солонгос,