Мягмар гарагийн үүрээр Оросын өмнөд хэсгийн Ростов мужийн Азов хотод дроны халдлага гарч, газрын тос хадгалах хэд хэдэн саванд гал гарсан болохыг албаны хүн мэдэгдэв.

Украинтай хиллэдэг Ростов мужийн захирагч Василий Голубев “Урьдчилсан мэдээллээр хүний ​​амь эрсдээгүй” гэж “Telegram”-аар мэдэгдсэн байна.

Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр гал 5,000 шоо метр талбайг хамарсан бөгөөд 73 гал сөнөөгч 21 техник хэрэгсэлтэйгээр галыг унтраахаар ажиллаж байгаа аж.

Москвагийн дайны хүчин чармайлтыг сулруулахын тулд Оросын эрчим хүч, цэрэг, тээврийн дэд бүтцийг онилж ирсэн Украины талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Азов нь Дон мөрний эрэг дээр байрладаг ба Азовын тэнгисээс 16 км зайд оршдог.

Эх сурвалж: Reuters, Tass

#Дроны халдлага, #ОРос, #Ростов муж, #Азов хот, #газрын тос хадгалах сав,