ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Лудупова энэ оны хоёрдугаар сард манай улсад айлчилсан. Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар тохиролцсон юм. 

Энэхүү тохиролцооны хүрээнд ОХУ-ын Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УНТЭ-т суралцаж, туршлага судлахаар ирсэн ба тэднийг тус эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр /2024.06.17/ хүлээж авч уулзлаа. 

Буриадын эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн ЭХО, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтсан байна. 

Буриад улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлж байгаа бөгөөд УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 14 хоногийн хугацаатай суралцаж, туршлага судлах юм.

Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлэг дээрээ хүлээн авч сургаж буй хоёр дахь удаагийн сургалт бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар нэг сарын хугацаатай суралцаж, амжилттай төгссөн юм.

#УНТЭ, #Буриадын эмч нар,