Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын дөрвөн дэд сайдыг ажлаас нь чөлөөлснийхөө дараа даваа гарагт үеэлийнхээ охиныг дэд сайдын албан тушаалд томилжээ.
Путин өнгөрсөн сард Батлан хамгаалахын сайдаар олон жил ажилласан Сергей Шойгуг огцруулж, оронд нь эдийн засагч Андрей Белоусовыг томилж, хэд хэдэн цэргийн өндөр албан тушаалтныг авлигын хэргээр баривчилсан билээ.
Даваа гарагт мөн Николай Панков, Руслан Цаликов, Татьяна Шевцова, Павел Попов нарын Батлан хамгаалахын дэд сайд нарыг огцруулах зарлигт гарын үсэг зуржээ.
Тэрбээр үеэлийнхээ охин Анна Цивилёва болон Гадаад тагнуулын албаны даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асны хүү Павел Фрадков нарыг оронд нь томилсон байна.
2022 онд Их Британи улс Цивилёваг “Путиний үеэл” гэсэн шалтгаанаар түүний эсрэг хориг арга хэмжээ авч, Европын холбоо түүнийг Путиний “ойрын хамаатны” жагсаалтад оруулсан байдаг.
Тэрээр нүүрсний томоохон компанийг удирдаж, Украинд тулалдаж буй цэргүүдийн гэр бүлийг дэмжих засгийн газрын дэмжлэгтэй санг удирдаж байжээ.
Батлан хамгаалах яаманд тэрээр цэргүүдийн нийгмийн халамж, тэтгэмжийн асуудлыг хариуцах гэнэ.
Фрадков нь Путиний засаг захиргаанд өндөр албан тушаал хашдаг байсан бөгөөд Оросын Гадаад тагнуулын албыг арав орчим жил удирдсан, 2000-аад онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Михаил Фрадковын хүү юм.
Сангийн яаманд ажиллаж байсан Леонид Горнин мөн Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайдаар томилогдсон байна.
Энэхүү өөрчлөлт нь 2022 оны хоёрдугаар сард Украин руу цэргээ оруулснаас хойших Оросын Батлан хамгаалах яаманд хийж буй хамгийн том шинэчлэл юм.
Мөн Путин тус яамны үрэлгэн байдал, авлигын асуудлыг цэгцэлж, фронт дахь цэргүүдийн хэрэгцээг хангахын тулд нөөцөө илүү үр дүнтэй ашиглахаар хичээж байгааг илрэл гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Батлан хамгаалах яам, #Владимир Путин, #ОРос, #Анна Цивилёва,