Өнөөдөр болсон хурлаар “Tesla”-ийн хувьцаа эзэмшигчид Илон Маскийн 56 тэрбум долларын урамшууллыг хүлээн зөвшөөрч, цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн хууль ёсны бүртгэлийг Техас муж руу шилжүүлэх шийдвэрийг баталсныг Маск мэдэгджээ.
Тэрээр өөрийн “Tesla”-ийн “X” платформ дээр “Дэмжлэг үзүүлсэнд баярлалаа!!” хэмээн жиргэсэн байна.
АНУ-ын корпорацын түүхэн дэх хамгийн том урамшууллыг хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонх зөвшөөрсөн нь Маскийн компани дахь цаашдын оролцооны талаарх хөрөнгө оруулагчдын санаа зовнилыг бууруулахаас гадна уг урамшуулалд хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тэмцэлд нь дэмжлэг болох юм.
Хувьцаа эзэмшигчдийн уулзалт болохоос нэг өдрийн өмнө “Tesla”-ийн хувьцаа 3.9%-ийн өсөлттэй байсан бол пүрэв гарагийн “premarket” дээр 6.6%-ийг өсөлт үзүүлсэн байна.
Хувьцаа эзэмшигчид урамшууллын багцыг баталсан ч энэ оны эхээр урамшуулалд хориг тавьсан Делавэрийн шүүх санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Маск урамшууллын багцад нь тавьсан хоригийг хүчингүй болгуулахын тулд хэдэн сар, хэдэн жил хүлээх шаардлагатай болж магадгүй.
Урьдчилсан санал хураалтын дүнг мэддэг эх сурвалжийн хэлснээр томоохон хөрөнгө оруулагч байгууллагууд болон жижиг хөрөнгө оруулагчдын саналыг нэгтгэснээр эерэг үр дүн гарчээ.
Өмнө нь “Glass Lewis” болон “Institutional Shareholder Services” (ISS) зэрэг томоохон прокси фирм хувьцаа эзэмшигчдийг урамшууллаас татгалзахыг уриалж байсан бол Норвегийн баялгийн сан зэрэг томоохон хөрөнгө оруулагчид үүнийг эсэргүүцэхээ мэдэгдэж байв.
Хувьцаа эзэмшигчид жил тутмын хурлаас өмнө саналаа өөрчлөх эрхтэй.
“Tesla”- nay хувьцаа эзэмшигчид мөн компанийн бүртгэлийг Делавэрээс Техас руу шилжүүлэх, Маскийн ах Кимба болон Жеймс Мердок нарын ТУЗ-ийн гишүүнээр дахин сонгохыг дэмжжээ.
Техасын амбан захирагч Грег Эбботт Маскийн мэдэгдлийн дараа түүнд баяр хүргэж “Хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татваргүй мужид тавтай морил” хэмээн жиргэсэн байна.
Компанийн удирдлагууд Маскийг “Tesla”-ийн амжилтад чухал үүрэгтэй хүн гэж тодорхойлжээ. Мөн дэлхийн хамгийн чинээлэг эрхэм зах зээлийн үнэ цэнэ, орлого, үр ашиг зэрэг бүх амбицтай зорилтоо биелүүлсэн учраас уг багцыг хүртэх эрхтэй гэж Удирдах зөвлөл “X”-ээр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Tesla, #илон маск, #56 тэрбум долларын урамшуулал,