Лхагва гарагт фрегат болон цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц зэрэг Оросын тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг онгоц Куба улсад иржээ.
Хөлөг онгоцнууд АНУ-ын Флорида мужаас 145 километрийн зайд орших Хавана буланд зангуугаа хаясан байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар “Адмирал Горшков” фрегат болон “Казань” шумбагч онгоц нь “Циркон” хэт авианы пуужин, “Калибр” далавчит пуужин, хөлөг онгоц эсэргүүцэгч “Оникс” зэрэг дэвшилтэт зэвсэг тээвэрлэгч бөгөөд Кубад ирэхийнхээ өмнө Атлантын далайд пуужингийн сургуулилалтад оролцжээ.
Гэвч Кубын Гадаад хэргийн яам эдгээр хөлөг онгоцнуудын аль нь ч цөмийн зэвсэг тээвэрлээгүй бөгөөд тэдний тав хоногийн айлчлал бүс нутагт аюул учруулахгүй гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын зүгээс Оросын хөлөг онгоцнуудыг бүс нутагт ямар нэгэн аюул заналхийлээгүй гэж үзэж байгаа ч албаны хүмүүс айлчлалыг анхааралтай ажиглаж буйгаа мэдэгджээ.
Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Оросын хөлөг онгоцнууд Кубад ойртоход далайн дрон ашиглан ажиглалт хийсэн байна.
Жижиг туслах хөлөг онгоцнуудаар хүрээлүүлсэн Оросын хөлөг онгоцнууд Хавана булан руу орж ирэхэд эртний холбоотон Куба их буугаар буудаж мэндчилжээ.
Оросын Батлан хамгаалахын сайдын хэлснээр энэ айлчлал нь албан бус бөгөөд хөлөг онгоцны багийнхан “амарч, орон нутгийн үзвэртэй танилцах” аялал хийх аж.
Өмнө нь Орос улс эртний холбоотон Куба руу байлдааны хөлгөө илгээж байсан ч уг сургуулилалт цаг хугацааны хувьд онцгой анхаарал татаж байна.
Украины түрэмгийлэлтэй холбоотой хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед энэ ажиллагааг зарим хүмүүс Москвагийн цэргийн хүчээ үзүүлэх нэг арга гэж үзэж байна.
Түүнчлэн энэхүү айлчлал нь нийгэм, эдийн засгийн хямралтай тулгараад буй Кубын коммунист засгийн газар болон түүний социалист холбоотон Венесуэлд дэмжлэг үзүүлж буйг илэрхийлэх чухал бэлэг тэмдэг юм.
Оросын хөлөг онгоцнууд зургадугаар сарын 17ыг хүртэл Хаванад байх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC

#Куба, #ОРос, #Адмирал Горшков, #Казань, #Хавана,