Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЧАНАРЫН БАГ”-ийн хурал 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хуралд Чанарын багийн гишүүд, “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын зөвлөхүүд оролцов.
Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
“Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө,
ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд байгууллагын хамт олныг хэрхэн оролцуулах, цаг алдахгүй мэдээлэл солилцох боломж, үр дүнг тухай бүрд танилцуулж, стандартыг үр өгөөжтэй нэвтрүүлэх арга зам, менежментийн талаар танилцуулав.
Мөн Чанарын багийн гишүүдэд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх бэлтгэл үйл явц буюу зөрүүгийн шинжилгээг хэрхэн яаж хийх арга зүйн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Цаашид Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх үйл явц, хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл солилцох “Уулзалт”-ыг долоо хоног тутам зохион байгуулахаар тогтов.

#ххаахүя, #Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015),