Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 9 дэх жилдээ энэ сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ жил тус фестивалийг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 30 мото клубийн 1200 орчим мотоцикл сонирхогчид, БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам болон АНУ зэрэг улсын мото сонирхогчид оролцоно. Мото наадамд оролцогчид 09 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 12 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай- Бөхийн өргөө- Зүүн дөрвөн зам- Офицеруудын ордон- Амгалан өртөө- Баянзүрхийн товчоо- Налайх дүүрэг– Чингис хааны хөшөөт цогцолбор” гэсэн маршрутаар явна.

Мото наадам Чингис хааны хөшөө цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу арга хэмжээ болох юм. Энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, спорт тэмцээн болно.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #“Талын салхи” олон улсын мото фестиваль, #НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР,