Энэтхэгийн хойд хэсгийн зарим газарт хэт халалт үргэлжилсээр, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болжээ.
Пүрэв гарагт агаарын температур олон мужид 45 хэмийг давж, Ражастан мужийн Бармер хотод 48,8 хэмд хүрч халсан байна.
Энэтхэгийн цаг уурын албаны мэдээлснээр бүс нутагт хэт халалт лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэнээс болж хэд хэдэн бүс нутагт ус, цахилгааны хомсдол үүсжээ.
Лхагва гарагт Дели хотын эрчим хүчний хэрэглээ оргил үедээ 8,000 МВт-т хүрсэн нь Энэтхэгийн нийслэл хотын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт аж.
Энэ долоо хоногийн турш Дели хотод агаарын хэм 45-46 градуст хэлбэлзэх төлөвтэй байна.
Өндөр чийгшлийн улмаас дулааны индекс буюу биед мэдрэгдэх температур 50 хэмийг давсан болохыг цаг уурын мэргэжилтнүүд хэлж байна.
Халалтаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэж байгааг харгалзан Дели хотын эмнэлгүүд ийм өвчтөнүүдийг эмчлэх тусгай байрыг байгуулжээ.
Эх сурвалж: BBC

#хэт халалт, #Энэтхэг, #Дели,