Австрали, Шинэ Зеланд улс сонгуулийн шинэчлэлтээс үүдэн үймээн самуунд нэрвэгдээд байгаа Францын нутаг дэвсгэрээс иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр мягмар гарагт онгоцоо Шинэ Каледони руу илгээхээр болжээ.
Шинэ Каледони дахь Францын Дээд комиссарын мэдэгдсэнээр мягмар гарагт нисэх онгоцны буудал арилжааны нислэгт хаалттай хэвээр байгаа бөгөөд олон нийтийн барилга байгууламжийг хамгаалахын тулд цэргийн хүчээ илгээнэ гэв.
Өнгөрсөн долоо хоногт болсон эмх замбараагүй байдлын улмаас арилжааны нислэгүүд цуцлагдсан тул Шинэ Каледони арлаас явах эсвэл ирэхээр хүлээж буй 3,200 орчим хүн байгааг орон нутгийн засаг захиргаа мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Францын эрх баригчид 1,000 гаруй жандарм болон цагдаагийн хүчийг Шинэ Каледони руу илгээсэн бөгөөд өнөөдөр нэмж 600 гаруй албан хаагч ирэхээр байгааг Францын Дээд комиссар мэдэгдэв.
Долоо хоног үргэлжилж буй эмх замбараагүй байдлын улмаас зургаан хүн амь үрэгдээд байгаа. Үймээн самуун дэгдээгчид дэлгүүрүүдийг дээрэмдэж, бизнесийн байгууллагууд болон машинуудыг галдан шатаж, замуудад хаалт босгосноор эм, хоол хүнсний хүртээмж хязгаарлагджээ. Бизнесийн танхимын мэдээлснээр 150 аж ахуйн нэгж дээрэмдүүлж, галд шатсан байна.
Даваа гарагт Шинэ Зеланд, Австрали улс өөрийн иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр батлан хамгаалахын нисэх онгоц илгээх зөвшөөрөл хүсэж, Францын Батлан хамгаалах зөвлөл эдгээр улсын жуулчдыг эх оронд нь буцаах боломжийг олгохоор тохиролцсон аж.
Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Петерс “Шинэ Каледони дахь Шинэ Зеландчууд хэдэн өдөр бэрхшээлтэй тулгарсан бөгөөд тэднийг эх орондоо авчрах нь засгийн газрын нэн тэргүүний зорилт байв” гэж мэдэгдсэн байна.
Өнөөдөр Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Австралийн засгийн газар өнөөдөр Австрали болон бусад орны жуулчдыг Шинэ Каледони арлаас явахад зориулж хоёр нислэгийн зөвшөөрөл авсан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Австрали, #Шинэ Зеланд, #Шинэ Каледони, #Францын нутаг дэвсгэр,