Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр / 2024.05.16 / Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай”  зэрэг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгч буй дүгнэлт, зөвлөмж болон холбогдох мэдээллүүдийг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь хуулийн дагуу дээр дурдсан төслүүдэд дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй. Энэ дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, тус зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа дэлгэрэнгүй танилцуулга хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгч буй дүгнэлт, зөвлөмжөө Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын хувьд нэн чухал зорилт тул төсвийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс үзэж байна. Тиймээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг бодлогын баримт бичгийн хувьд макро эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн, төсвийн тусгай шаардлагыг хангасан байдлаар Улсын Их Хурал батлах нь чухал гэж үзээд тус зөвлөлөөс баримталж буй бодлогоо эрэмбэлжээ.Тухайлбал төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тооцооллоор ДНБ-ий өсөлт өндөр байх боломжтой гарсан ч макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн тухайд харгалзан үзвэл зохих дээд, доод хувилбар буюу хязгаарыг санал болгосон байв. Ингэхдээ бодлогын үндсэн зорилтыг ДНБ-д төсвийн орлого, зарлагын эзлэх хувь хэмээн үзэж илүү гарсан орлогыг хуримтлуулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй гэж үзжээ. Ингээд энэ агуулгаар харвал Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайланд тусгагдсан эдийн засгийн таамаглал, гадаад дотоод эдийн засгийн эрсдэл, төсвийн үзүүлэлттэй зарим талаар нийцтэй бус байна гэж дүгнэсэн байна. Мөн цар тахлын дараагийн жилээс нүүрсний экспортын орлогыг дагаж төсвийн зарлага ихээхэн өссөн нь цаашид эдийн засагт дарамт учруулах хэмжээнд хүрч болзошгүй байна. Иймд цаашид тулгарч болзошгүй түүхий эдийн үнийн уналт, экспортын орлогын тасалдал, төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж төсвийн орлого, зарлагын өсөлтийг зайлшгүй сааруулах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн  Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгагдсан нүүрсний экспортын орлого, улмаар төсвийн нийт орлого нь бодит байдлаас ихээхэн өндөр, хэт өөдрөг төлөвлөгдсөн гэж үзсэн байлаа. Харин бодит байдлаа харвал экспортын болон төсвийн гүйцэтгэл төсөөлж буй хэмжээнээс буурах, төсвийн орлого тасалдах, улмаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх, 2025 оны төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч орлого, санхүүжилтийн тасалдлын улмаас хэрэгжиж буй хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт, барилга объектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэхээр байна хэмээгээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дараах дүгнэлтийг хийжээ. Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд төсвийн орлого, зарлага ихээхэн нэмэгдэхээр тооцсоноос үзвэл мөчлөг дагасан төсвийн бодлогыг цаашид хэвээр хадгалахаар байна. Ийнхүү төсвийн тэлэлтийг цаашид хэвээр хадгалах аваас эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах бодлогын зорилт хэрэгжихгүй байх магадлал өндөр байна. Түүнээс гадна өргөн барьсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзэл баримтлалд энэхүү баримт бичгийн нийгэм, эдийн засгийн үр дагаврыг зөвхөн төсөв боловсруулах тооцоолол хийх гэж өнгөцхөн тодорхойлсон байна гэж үзжээ. 

Үүнээс гадна 1) Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн таамаглал өндөр байгаа нь хэт өөдрөг төсөөлөлд суурилсан, 2) Төсвийн хувьд өмнөх алдаа буюу төсвийн хэт тэлэлт, мөчлөг дагасан, эрсдэлийг нэмэгдүүлэх бодлого хэвээр хадгалагдсан, 3) Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд өмнөх зохисгүй бодлого үргэлжлэх хандлага ажиглагдаж байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд дурдсан байна. Мөн өргөн барьсан төсөлд инфляцыг гурван хувьд хүргэх, өрийн хэмжээ, ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулах, төсвийн алдагдлыг хуулийн хязгаарт барих, улмаар бууруулах, гол үзүүлэлтүүдийг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь сайшаалтай боловч эдгээр таамаглал нь зөвхөн гадаад худалдаа, эдийн засгийн ихээхэн өөдрөг төсөөлөл биелэгдэх нөхцөлд хэрэгжих боломжтой гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзжээ. Харин “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнд хавсарган өргөн барьсан “Монгол улсын 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт” гэсэн гурван баримт бичигт “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хоорондын уялдаа, хамаарал”, “Бодлогын тэргүүлэх чиглэл, жилийн төлөвлөгөөний зорилго, зорилт, үр дүн ба хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт хоорондын уялдаа, нийцэл”, “Хөгжлийн төлөвлөгөөний санхүүжилт, төсөвт үзүүлэх нөлөө”, “2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтцийн зарим төслүүдийн талаар” дөрвөн чиглэлээр шинжилгээ хийж, нийт 16 дүгнэлт, 13 зөвлөмжийг гаргасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#live, #Төсвийн тогтвортой байдлын зөвлөл,