Оросын Батлан хамгаалах яамны боловсон хүчний асуудал эрхэлсэн дэслэгч генерал Юрий Кузнецовыг гэмт хэрэгт сэжиглэн саатуулсан тухай “Тасс” агентлаг аюулгүй байдлын албаны эх сурвалжаас иш татан мягмар гарагт мэдээлэв.

Энэ үйл явдал Ерөнхийлөгч Владимир Путиний Батлан хамгаалахын салбарт гаргасан томоохон өөрчлөлттэй давхцаж байгаагаараа олны анхаарлыг татаж байна.

Ердөө нэг өдрийн өмнө Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулж, өөр албанд шилжүүлэх санал дэвшүүлсэн юм.

Аюулгүй байдлын эх сурвалжийн хэлснээр Кузнецовын холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг Оросын Мөрдөн байцаах хорооны цэргийн асуудал эрхэлсэн байгууллага явуулж байгаа аж.

Мөрдөн байцаагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хүсэлтээ шүүхэд өгсөн байна.

“Тасс” агентлаг өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Мөрдөн байцаалтын улмаас Кузнецов ажилдаа ирээгүй болохыг засгийн газрыг дэмжигч цэргийн блоггерууд баталжээ.

“Rybar”-ын мэдээлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа нь Кузнецовын өмнө нь ажиллаж байсан Жанжин штаб дахь үүрэгтэй нь холбоотой байж магадгүй байна.

Ням гарагт Путин Батлан хамгаалахын сайдын албан тушаалд эдийн засгаар мэргэшсэн Андрей Белоусовыг дэвшүүлж, Шойгуг Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилох санал гаргасан.

Путиний саналыг парламентын гишүүд батлах нь бараг тодорхой бөгөөд эдгээр өөрчлөлтүүд нь 2022 оны хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Оросын ерөнхийлөгчийн цэргийн командлалд оруулсан хамгийн том өөрчлөлт юм.

Шойгугийн ойрын холбоотон гэгддэг Батлан хамгаалахын дэд сайд асан Тимур Иванов мөн их хэмжээний хахуулийн хэргээр өнгөрсөн сараас хойш саатуулагдаад байгаа.

Эх сурвалж: Reuters

#Батлан хамгаалах яам, #ОРос, #Юрий Кузнецов,