Белгород хотод дэлбэрэлтийн улмаас орон сууцны барилгын нэг орц бүхэлдээ нуржээ. 10 давхар барилгын ойролцоо хүчтэй дэлбэрэлт болж, дараа нь барилга нурж буй үйл явдал хяналтын камерт бичигдсэн байна.

Белгород мужийн захирагч Вячеслав Гладков дэлбэрэлтэд Украины пуужинг буруутгав.

Харин Киевийн зүгээс дэлбэрэлт үүсгэсэн залуурт пуужинг Украинд зориулагдсан боловч далавч нь нээгдээгүйн улмаас Оросын нутаг дэвсгэрт унасан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Гладковын хэлснээр долоон хүн амь үрэгдэж, наад зах нь 19 хүн бэртэж гэмтсэн бөгөөд нуранги доороос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Барилгын үлдсэн хэсэг нурах эрсдэлтэй тул ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Оросын Батлан хамгаалах яамны нэрлэснээр орон сууцны хороолол руу чиглэсэн террорист халдлага”-д Украины хүчин дор хаяж 12 пуужин ашиглажээ.

Агаарын довтолгооноос хамгаалах систем пуужингуудыг устгах үед “Точка-У” пуужингийн хэлтэрхий орон сууцны барилгыг сүйтгэсэн гэж тус яам мэдэгдэв.

Оросын Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэн дэлбэрэлтийг шалгаж эхэлсэн байна.

Албаныхны хэлснээр халдлагад Украины хүчин ЗХУ-ын үеийн “Точка” баллистик пуужин болон “Адлер”, “РМ-70 Вампир” (MLRS) гэсэн олон пуужин харвах систем ашигласан байна.

Белгород хот нь өнгөрсөн баасан гарагт Оросын цэргүүд дайралтаа эхлүүлсэн Украины Харьков хоттой хил залгаа оршдог бөгөөд 2022 онд Москва хөрш рүүгээ цөмрөн орсноос хойш олон удаагийн халдлагын бай болоод байгаа.

Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова сүүлийн халдлагыг энгийн иргэд рүү чиглэсэн дайралт гэж нэрлээд, Украин болон түүнийг дэмжигчид, ялангуяа АНУ болон Европын холбоотнуудын үйлдэж буй гэмт хэрэг гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: Reuters

#Белгород, #ОРос, #Украины пуужин,