Оросын Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг нэг тэрбум гаруй рубль буюу 12.2 сая ам.долларын хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа тухай Оросын хэвлэлүүд лхагва гарагт мэдээлжээ. 48 настай Ивановын холбогдсон их хэмжээний хээл хахуулийн хэрэг нь 15 хүртэл жилийн хорих ялтай аж.
Мөрдөн байцаагчид түүнийг “Батлан хамгаалах яамны гэрээ болон туслан гүйцэтгэгч ажлын хүрээнд өмчийн үйлчилгээний нэрийн дор” мөнгө хүлээн авах байдлаар “гэмт хэргийн хуйвалдаан”-д оролцсон гэж үзэж байна.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн ойрын холбоотон гэгддэг Иванов түүнд тохоод буй авлигын хэргийг үгүйсгээд байгаа.
Түүний өмгөөлөгч Мурад Мусаев үйлчлүүлэгчийнх нь хүлээн авсан гэгдэж буй 1.12 тэрбум нь “барилгын ажлын зардал, түүнд зарцуулсан материалын төлбөр” болохыг тайлбарлажээ.
Иванов Оросын армийн хангамж, барилгын ажил, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн менежмент, моргейжийн зээлийг хариуцдаг байжээ. Мөн тэрээр Батлан хамгаалах яамны цэргийн сэдэвт эх орончдын цэцэрлэгт хүрээлэн, тус цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэр дэх Зэвсэгт хүчинд зориулсан сүмийн бүтээн байгуулалт, мөн Украины Мариуполь хотыг бүсэлж, эзлэн түрэмгийлсний дараа сэргээн босгох ажилд оролцсон байна.
“Жил орчмын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг гүтгэсэн нь энэ хэргийн үндэс болсон бололтой” гэж Мусаев төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тухайн үед хэвлэлүүд Батлан хамгаалахын дэд сайд болон түүний гэр бүлийг яамны гэрээнээс асар их хөрөнгө босгосон гэж мэдээлж байв.
Лхагва гарагт Москва хотын шүүх давж заалдах шатны шүүх хурлыг хаалттай явуулж, Ивановын гэрийн хорионд байлгах хүсэлтийг хүлээн аваагүй байна. Шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Мусаев шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүссэн ч мөн зөвшөөрөөгүй байна.
Түүнчлэн Москва хотын шүүх Батлан хамгаалахын дэд сайдыг зургадугаар сарын 23-ыг хүртэл цагдан хорих өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх мэт үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэргийн шүүх хурлаас ялгаатай нь хээл хахуулийн хэргийг хаалттай хаалганы цаана хэлэлцдэггүй.
Гэсэн ч Ивановын хэргийг хаалттай явуулахаар болсон нь түүнийг төрөөс урвасан хэрэгт сэжиглэж байж магадгүй гэж таамаглахад хүргэсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Батлан хамгаалах яам, #ОРос, #Тимур Иванов, #Дэд сайд,