Өмнөд Солонгост ажилладаг АНУ-ын армийн нэг цэрэг Орост саатуулагдсан тухай АНУ-ын арми өчигдөр мэдэгджээ. Штабын түрүүч Гордон Блэк нь хулгайн хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Тэрээр албаны бус ажлаар Оросын алс дорнодод орших Владивосток хотод зочлох үеэрээ тавдугаар сарын 2-нд саатуулагдсан байна.
Даваа гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “АНУ энэ хэрэг болон Оростой холбоотой бусад асуудлыг мэдэж байгаа” гэж хэлжээ. Гэсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын арми цэргийн ар гэрт мэдэгдсэн бөгөөд АНУ-ын Төрийн департамент цэрэгт консулын тусламж үзүүлж байгааг армийн хэвлэлийн төлөөлөгч Синтиа Смит мэдэгдэв.
“CBS”-ийн мэдээлснээр Гордон Блэк нь Өмнөд Солонгосоос АНУ-ын Техас муж дахь Форт Кавазос руу шилжихээр хүлээж байсан аж.
Оросын өдөр тутмын “Известия” сонин нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлснээр Өмнөд Солонгост байрладаг армийн түрүүч нь Оросын алс дорнод дахь Владивосток боомтод амьдардаг нэгэн эмэгтэйтэй интернэтээр танилцсан байна.
Тэд хэсэг хугацаанд хамт амьдарсны дараа Гордон Блэк эмэгтэйг зодож, түүнээс 200 мянган рубль буюу 2,200 доллар хулгайлсан гэжээ.
Эх сурвалж: BBC

#ОРос, #АНУ-ын цэрэг, #Гордон Блэк,