Гэрэл зургийг MPA.mn
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 19300 суралцагчийг хамруулан 7 хоногийн 2-3 өдөрт тогтмол сүү өгч эхэллээ.
Ингэснээр хүүхдийн бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжин, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.
Төслийг хэрэгжүүлснээр суралцагчийн дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн тандалт судалгааг хийж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох аж.
Түүнчлэн хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах ач холбогдолтой.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно.

#онцолсон, #Нийслэлийн Боловсролын газар, #“Сүүн дархлаа” төсөл,