Туркийн Худалдааны яам Палестины нутаг дэвсгэрт “хүмүүнлэгийн гамшиг улам дордож” байгааг хөндөөд пүрэв гарагаас эхлэн Израил руу хийх бүх экспорт, импортоо зогсоож байгаагаа мэдэгдэв.
Туркийн Худалдааны яамны мэдэгдэлд “Израилтай холбоотой бүх төрлийн барааны экспорт, импортыг зогсоосон” гэж мэдэгджээ.
“Израилын засгийн газар Газад хангалттай хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй үзүүлэхийг зөвшөөрөх хүртэл Турк улс эдгээр шинэ арга хэмжээг хатуу бөгөөд тууштай хэрэгжүүлэх болно.”
Хоёр улсын худалдааны хэмжээ 2023 онд 6.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн сард Анкарад Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаанд оролцохыг зөвшөөрөөгүй тул Турк улс Израилын эсрэг худалдааны хязгаарлалт тавьсан юм.
Пүрэв гарагт Израилын Гадаад хэргийн сайд Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Израилын импорт, экспортыг хааснаар гэрээгээ зөрчиж байна гэж мэдэгджээ.
Израилын Гадаад хэргийн сайд Израил Катз “X” платформ дээр “Туркийн ард түмэн, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг үл тоомсорлож, олон улсын худалдааны гэрээг зөрчиж байгаа нь дарангуйлагчийн хийх үйлдэл” гэж бичсэн байна.
Катз мөн Гадаад хэргийн яаманд Турк улстай худалдаа хийх өөр хувилбаруудыг бий болгох, дотоодод үйлдвэрлэх эсвэл бусад орноос импортлоход анхаарч ажиллахыг үүрэг болгосноо хэлжээ.
Энэ хооронд АНУ-д, Израилын Газын зурваст хийж буй дайныг эсэргүүцсэн оюутны хотхоны жагсаал улам ширүүсэж, эмх замбараагүй байдал газар авч байна. Цагдаа нар эдгээр эсэргүүцлийн хөдөлгөөнийг тарааж, майхант хуарангуудыг нураахад хөндлөнгөөс оролцож байгаа бөгөөд хэдэн зуун оюутныг баривчлаад байна.
Пүрэв гарагт оюутнууд Канадын томоохон их дээд сургуулиудад Палестиныг дэмжигч хуарангууд байгуулж эхэлжээ. Одоогоор Торонтогийн их сургууль, Бритиш Колумбын их сургууль, Оттавагийн их сургууль, МакГилл их сургууль зэрэг сургуульд хуаран байгуулагдсан байна. МакГилл их сургууль цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн боловч хууль сахиулагчид хараахан хөдөлж эхлээгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Турк улс, #Газын дайн, #экспорт импортын хориг,